ЭСЯ

Та энд байна: Нүүр

Хятад, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны байгууллагын бага хурал болов.

 

 

БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны байгууллагын НБДГ (Trilateral Cooperation Secretariat - TCS)-аас энэ сарын 15-нд Сөүл хотноо  “Гурван талт хамтын ажиллагааны Олон улсын форум- 2014” (International Forum for Trilateral Cooperation 2014: Unity in Diversity –Fostering East Asian Identity & Spirit of Community”) бага хурлыг зохион байгуулав.  Бага хурлыг Гурван талт хамтын ажиллагааны байгууллагын НБДГ-ийн тэргүүн Элчин сайд Шигёо Иватани нээж үг хэлсэн бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөх Чү Чөл Ги баяр хүргэж үг хэлэв. Бага хурлын гол илтгэлийг БНХАУ-ын Гадаад харилцааны их сургуулийн захирал Жао Жинжүн, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан, Сөүлийн их сургуулийн Олон улсын нийгмийн хариуцлагын хүрээлэнгийн тэргүүн Ким Сөн Хван, Япон Сангийн ахлах зөвлөх, Япон Улсаас БНСУ-д сууж асан Элчин сайд Огура Казио нар тус тус тавив.  Бага хуралд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, ОХУ-ын Элчин сайд К.В.Внуков, Европын холбоог төлөөлж, Ирландын Элчин сайд хатагтай А.Донохью, ЕАБХАБ-ын Терроризмын эсрэг хамтын ажиллагааны асуудал хариуцсан төлөөлөгч Томас Вухте, АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн Зүүн Ази судлалын Райшаур төвийн захирал профессор Кент Калдер нар уригдан оролцож тус тус илтгэл тавив.

 

Гурван талт хамтын ажиллагааны байгууллагын НБДНГ буюу TCS-ийн зүгээс зохион байгуулж байгаа гуравдахь удаагийн олон улсын энэхүү бага хуралд (Өмнө нь 2011 оны 10 дугаар  сар, 2012 оны 10 дугаар сард тус тус бага хурал зохион байгуулсан) тус байгууллага өөрийн оролцогч бус орнуудаас төлөөлөгч урьж илтгэл тавиулсан нь онцлог алхам болов.

 

 

 

Элчин сайд Б.Ганболд “Wisdom of integration - When Northeast Asia Encounters the West” дэд хэсгийн хуралдаанд “ЗХА дахь интеграчлалын шинэ загвар: Итгэлцлийг бий болгох, хоёр талын хүчирхэг хамтын ажиллагаа хөрс суурь нь мөн” гэсэн сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын ЗХА-ид чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаар танилцуулав. Мөн Монгол Улсын тус бүс нутагт олон улсын зуучийн үүрэг гүйцэтгэх чадамж зэрэг асуудлыг хөндсөний зэрэгцээ Хятад, Япон, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагааны бүтцэд орж ажиллах өөрийн улсын сонирхлыг илэрхийлэв.

 

Энэ удаагийн арга хэмжээ нь БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны арга хэмжээнд манай улс анх удаа албан ёсоор оролцож, өөрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, санал солилцсон нь ач холбогдолтой болов.    

Дэлхийн шилдэг их сургуульд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт болно.

 

Дэлхийн шилдэг их сургуульд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/316 тоот тушаалын хавсралтаар баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу зохион байгуулна.   


Нэг: Тавигдах шаардлага
   
Энэхүү сургалтын зээлд хамрагдах хүсэлтийг дараах болзол, шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн гаргана. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" (THE) болон "Academic Ranking of World Universities"(ARWU) жагсаалтад багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.     
1.Эдгээр жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулиудад мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан иргэн;   
2.Эдгээр жагсаалтын 21-100-д багтсан их сургуулиудад байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан иргэн;   

Хоёр: Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
   
1.Анкет ; татаж авах (18.7 KB)  
2.Суралцах зорилго, өөрийгөө бэлтгэсэн байдал болон энэхүү сургалтын зээлд хамрагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцах болон төгсөөд хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн эссэ (2000 үгэнд багтсан байх, монгол болон тухайн суралцах улсын хэл дээр ); 
3.Шаардлага хангасан их сургуулийн үндсэн ангид суралцуулах тухай албан ёсны захидлын эх хувийг хуулбарын хамт
4.Одоо суралцаж буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн жагсаалтын эх хувь; 
5.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын эх хувь болон түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
6.Бүртгэлийн хураамж 20 000 ₮;

Гурав: Бүртгэл

Бүртгэл 2014 оны 4 дүгээр 17, 18-ны өдрүүдэд 9-17 цагт БШУЯ-ны 116 тоотод явагдана.     

Дөрөв: Сонгон шалгаруулалт
 
Сонгон шалгаруулалтыг баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага хийх гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулж, 100 хүртэлх оноогоор дүгнэнэ.   

Ярилцлагыг онлайн хэлбэрээр хийж болно.   

Сонгон шалгаруулалтын комисс нэр дэвшигчдийн баримт бичигт шинжилгээ хийж 30 хүртэлх онооны үнэлгээ өгнө.   

Сонгон шалгаруулалтын комисс нэр дэвшигчийн суралцах зорилго болон өөрийгөө бэлтгэсэн байдал, суралцах болон төгсөөд хийх ажлын тухай төсөөллийн талаар нэр дэвшигчтэй ярилцлага хийж 70 хүртэлх онооны үнэлгээ өгнө.   

Ярилцлагыг 2014 оны 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулна.   

Сонгон шалгаруулалтын дүнг 4 дүгээр сарын 22-ны өдөр зарлана.   

Жич: Заасан болзол, шаардлагыг хангаагүй, баримт бичгээ дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн, сонгон шалгаруулалтын дэг зөрчих болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад шаардлагыг биелүүлээгүй бол сонгон шалгаруулалтад оруулахгүй.   

Бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн хуулбарыг буцаан олгохгүй.   

Сургалтын зээлийн санхүүжилтийг (сургалтын төлбөр) зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчид олгоно. Түүнчлэн сургалтын төрийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү тэтгэлэгт хамрагдахгүй. 

Та энд байна: Нүүр