Тавтай Морилно уу! 2008 оны 8 дугаар сарын 20      
Консулын Үйлчилгээ
Буцах түр үнэмлэх олгох
Хүүхдийн Төрсний гэрчилгээ ...
Гэрлэлтийн гэрчилгээ авахад ...
БНСУ-ын иргэдтэй гэрлэгсдийн ...
Хүүхдийн хавсралт олгох
Үндэсний Гадаад паспорт авах
Үндэсний Гадаад паспорт сун ...
Монгол улсын харьяат болох ...
Монгол улсын харьяатаас ...
БНСУ-н иргэдэд Монголд ...
Олдсон Паспортууд
Санамж
Лавлах
ЭСЯ-ны байршил, хаяг
Үйлдвэрийн ослын нөхөн ...
Солонгосын хөдөлмөр хамгаалал ...
Солонгосын эрүүл мэндийн ...
Үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө ...
Нисэх онгоцны буудлаас ЭСЯ ...
БНСУ дахь Монгол Улсын ...
Сурталчилгаа
 Өнөөдөр  42 
 Нийт  201,153
Мэндчилгээ
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Солонгост амьдарч, хөдөлмөрлөж, суралцаж байгаа монголчууд төдийгүй Монгол Улсыг дэмжигч, сонирхогч, талархагч солонгос иргэд олноор зочилдог энэхүү сайтаар дамжуулан та бүхэнтэй мэндчилэхэд туйлын баяртай байна.

Солонгос орны, ялангуяа Өмнөд Солонгосын тухай монголчууд ном сонины мэдээлэл төдийхнөөс хэтрэхгүй байсан цаг үе улиран одож, эдүгээ Солонгос оронд суралцах, хөдөлмөрлөхөөр зорьж ирсэн хэдэн арван мянган монгол иргэд амьдарч, ажиллаж байна.

Солонгост аж төрж байгаа Та бүхэн хүний газар, тэс өөр ёс заншил, амьдралын хэв маягт зохицон хөдөлмөрлөж, суугаа орныхоо хууль тогтоомжийг дээдлэн мөрдөж, шинэ зүйлээс цуцалтгүй суралцаж, бусдыгаа хошуучилж явдгийг ЭСЯ талархаж байдаг билээ.

Та бүхэн Солонгост байгаа Монголын элч төлөөлөгч гэдгээ ямагт санаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, төрсөн нутгаараа бахархаж, өөрийнхөө түүх соёл ёс заншлыг сурталчлан таниулж байх нь зүйтэй.

Солонгост амьдарч, хөдөлмөрлөж байгаа монгол иргэдийн зэрэгцээ хоёр мянга шахуу оюутан аспирантууд байгаа нь Монгол Улсын хамгийн үнэт баялаг. Та бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх, манай улсын худалдаа хөрөнгө оруулагч түнш, Солонгостой харилцах гүүр болж, Солонгос оронд эзэмшсэн мэдлэг, өндөр мэргэжил, шинэ технологийг эх орныгоо цэцэглүүлэх үйлст зориулна гэж итгэж байна.

XXI зуунд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт, дэлхийн тэргүүний технологигүйгээр урагшлан дэвшихгүй. Бид Солонгосын ажил хэргийн хүрээнийхэнтэй бүх салбарт өргөн харилцах чиглэл баримтлахын хамт эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт түлхүү ажиллана.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ хоёр орны сайн хөршийн найрамдалт харилцаа, түншлэлийг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Солонгост ажиллаж, хөдөлмөрлөж, суралцаж байгаа монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах талаар ажиллах болно.

Эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх нэгэн үзүүрт сэтгэлээр эв эеийг дээдлэн амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ
ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ
Мэндчилгээ
Монгол улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярт зуны 29-р олимпийн жүдо бөхийн -100кг-ийн жинд амжилттай барилдаж алтан медалийг эх орондоо авчирсанд Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны хамт олноос баяр хүргэж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭСЯ, 2008-08-14
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБОГД...
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБОГДСОН МЭДЭЭЛЭЛ БНСУ-аас эх орондоо мөнгө гуйвуулах, валют солиход монгол иргэдийн гадаад паспорт дээр тэмдэглээ хийж байгааг болиулах талаар иргэдээс гаргасан санал m...
М Э Д Э Э Л Э Л ...
ЭЛЧИН САЙД СОЛОНГОСЫН МОНГОЛЧ...
Элчин сайд Д.Гэрэл 2008 оны 5 дугаар сарын 20-нд Солонгосын Монголч эрдэмтэн, судлаачдыг ЭСЯ дээр хүлээн авч уулзав. Элчин сайд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Солонгос дахь Монгол судлалыг хөгжүүлэх, БНСУ-д манай улсыг сурталчла ...
Зарлал, Мэдээлэл
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБОГДСОН МЭДЭЭЛ...
М Э Д Э Э Л Э Л ...
ЭЛЧИН САЙД СОЛОНГОСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙГ...
ЭЛЧИН САЙД СӨҮЛ ДЭХ МОНГОЛ СУРГУУЛЬД ЗОЧЛО...
ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ ...
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯА...
ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БА...
Солонгост амьдарч ажиллаж байгаа монгол и...
Холбоосууд
Гадаад Хэргийн Яам
Солонгос иргэдтэй гэр бүл бологч эмэгтэйчүүдийн интернет кафе
Берлин дахь МУ-ын ЭСЯ
Бээжин дахь МУ-ын ЭСЯ
Вашингтон дахь МУ-ын ЭСЯ
Вена дахь МУ-ын ЭСЯ
Лондон дахь МУ-ын ЭСЯ
Оттова дахь МУ-ын ЭСЯ
Токио дахь МУ-ын ЭСЯ
 
   
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан ©2007
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яам