| object |
МОНГОЛ УЛСЫН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
НАР СУРГАЛТАНД ОРОЛЦОВ
Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд дарга Д.Нямжав тэргүүтэй манай улсын 13 аймгийн Засаг дарга нар 12 дугаар сарын 4-11-ны өдрүүдэд БНСУ-ын Засаг захиргаа, аюулгүй байдлын яамны харьяа Орон нутгийн удирдлагын хүрээлэнд сургалтанд уригдан оролцов. Төлөөлөгчдийг БНСУ-ын Ерөнхий сайд Жөн Үн Чхан хүлээн авч уулзаж, Засаг захиргаа, аюулгүй байдлын яамны Дэд сайд Ган Бен Гү орон нутгийн хөгжлийн бодлогын талаар тусгайлан лекц уншив. Ерөнхий сайд Монгол Улсын аймгийн удирдлагын сургалтанд Засгийн газар чухал ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглээд өөрийн орны хөгжлийн мэдлэг, туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Манай төлөөлөгчид аж үйлдвэр, газар тариалан, шинжлэх ухаан технологийн төв болох Генги, Умард Генсан, Чхүнчхөн мужид зочлон үйлдвэр, аж ахуйн газруудтай танилцав. Хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймаг Өмнөд Чхүнчхөн мужтай шууд харилцаа тогтоож хамтран ажиллахаар тохиров.
Дэд дарга Д.Нямжав, аймгийн Засаг дарга нарын төлөөлөл 10-нд тус ЭСЯ-нд зочлон ажил байдалтай танилцаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Ийм төрлийн сургалтыг манай талын хүсэлтээр 2001 онд тус хүрээлэнд зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийх хоёрдах нь юм. |