| object |
Монгол улсад шинжлэх ухаан, технологийн чадавхийг
дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс гадаад
орнуудын эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байгаа Монгол улсын иргэн
судлаачид, эрдэмтдийг эх орондоо ирж ажиллах нөхцөл, хангамжийг буй болгох
асуудал зүй ёсоор тавигдаж байгаа юм.
Энэ талаар бид төрийн
бодлогын түвшинд асуудал боловсруулахаар ажиллаж байна. Гадаадын их
сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж буй Монголын эрдэмтэдтэй
холбоо тогтоож, ажиллаж байгаа чиглэлээр нь манайд шаардлагатай тэргүүний
техник, технологийг ойрын үед биш юм гэхэд ирээдүйд нэвтрүүлэх талаар одооноос
ажиллаж эхлээд байна. Иймд Бүгд Найрамдах Солонгос Улсад эрдэм
шинжилгээний ажил эрхэлж байгаа судлаачдын бүртгэлийг тус ЭСЯ-нд хийж эхлээд байна. Манай орны эрдэмтэд, судлаачид, тэдгээрийг таньж мэддэг хүмүүс mongol2@kornet.net хаягаар холбогдохыг хүсье.
|