|
Монгол оронд
сүүлийн 30 гаруй жил болоогүйгээр хүйтэрч, өвөлжилт хүндэрснээс мал аж ахуйн
салбарт ихээхэн хэмжээний гарз хохирол учирч байгаатай холбогдуулан Улсын
онцгой комиссоос малчдад туслах уриалга гаргасан билээ. Улс орон даяар уриалгыг
хүлээн авч хандив өргөх хөдөлгөөн өрнөж байна.
Хэд
хэдэн аймаг гамшгийн байдалтай байгаатай холбогдуулан Сөүл дэх ЭСЯ-ны нийт хамт
олон нэг өдрийн цалингаа цуглуулж хандивлахаар шийдвэрлэв.
Тус
ЭСЯ-ны санаачлагыг нийт дипломат ажилтнууд дэмжсэнээс гадна, Сөүл хот дахь
МИАТ-ын төлөөлөгчийн газар, Нийгмийн даатгалын төлөөлөгчийн газар, ХААН банкны
төлөөлөгчийн газрууд мөн дэмжиж хандив өгөхөө мэдэгдээд байна.
|