| ·Хүүхдийн хавсралт олгох
БНСУ-д шинээр төрсөн болон насанд хүрээгүй хүүхдийг БНСУ-ын хилээр гаргахад хүүхдийн эцэг, эх эсвэл түүний ойрын хамаатан, насанд хүрсэн хүний паспортад Хүүхдийн хавсралт бичиж олгоно.
Бүрдүүлэх баримт. Үүнд:
1. Төрсний гэрчилгээ (БНСУ-д төрсөн бол эмнэлгийн тодорхойлолт)
2. Тухайн хүүхдийн эцэг болон эх мөн болохыг нотлох баримт (Гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ г.м)
3. Зураг (3 х 4 хэмжээтэй 2 ш)
4. Анкет бөглөх
Хүүхдийг эцэг, эхээс нь өөр хүн авч явах тохиолдолд эцэг, эхийн зүгээс хүүхдээ ямар овог, нэртэй, хэдэн тоот паспорттай иргэнд даатгаж буй тухай өргөдөл болон итгэмжлэл бичиж ЭСЯ-нд үлдээнэ.
Хураамж 5.000 вон.
Төлбөрийг KEB /Korean Exchange Bank/ 081-2201-3074 тоот дансаар хүлээн авч байна. |