| ·Үндэсний Энгийн Гадаад паспорт авах
Паспортын хугацааг сунгах боломжгүй болсон, гэмтээсэн, үрэгдүүлсэн иргэд өөрийн хүсэлтээр ЭСЯ-нд өөрийн биеэр ирж Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газрын үндэсний (энгийн) гадаад паспорт захиалж болно.
Бүрдүүлэх баримт. Үүнд.
1. Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспорт (хуучнаар) биетээр заавал авчирах. Иргэний үнэмлэх болон иргэний паспорт (хуучнаар)–аа авч амжаагүй бол өөрийнхөө талаарх тодорхойлолтыг Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж ГХЯ-ны Консулын газраар баталгаа хийлгэж хувийг тус ЭСЯ-ны 02-798-3465 дугаарын факсаар ирүүлэх
2. Паспортаа үрэгдүүлсэн бол оршин суугаа дүүргийн (БНСУ-ын) Цагдаагийн газрын тодорхойлолт
3. Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж паспорт олгож өгөхийг хүссэн өргөдөл,
4. Зураг (Ар талын дэвсгэр нь цагаан, 3.5 х 4.5-ын хэмжээтэй,толгой том зураг 4 ш)
5. Анкет 2 хувь
Хураамж 35 ам.доллар бэлнээр авчирах. Бичиг, баримтын зөрчилтэй эсвэл үрэгдүүлсэн бол 40.000 вонын торгууль төлнө. Төлбөрийг ЭСЯ-нд бэлнээр авч захиалсан паспортыг 1-2 сарын дараа олгоно.
|