Консулын хэлтэс Консулын үйлчилгээ

Буцах түр үнэмлэх олгох
Хүүхдийн Төрсний гэрчилгээ олгох
Гэрлэлтийн гэрчилгээ авахад бүрдүүлэх материал
БНСУ-ын иргэдтэй гэрлэгсдийн бүрдүүлэх материал
Хүүхдийн хавсралт олгох
Үндэсний Энгийн Гадаад паспорт авах
Үндэсний Гадаад паспорт сунгалт
Монгол улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээлгэхийг хүсэгчдийн бүрдүүлэх материал
Монгол улсын харьяатаас гарахыг хүсэгчдийн бүрдүүлэх материал
Итгэмжлэл
БНСУ-н иргэдэд Монголд зорчих виз олгох
 
БНСУ-ын иргэн Монгол Улсад зорчих виз мэдүүлэх
 
·БНСУ-ын иргэдэд Монголд зорчих виз олгох

Бүрдүүлэх баримт. Үүнд.

  1. 6 сараас доошгүй сарын хугацаанд хүчин төгөлдөр гадаад паспорт,
  2. Зураг (3х4 хэмжээтэй, 1 ш),
  3. Анкет бөглөх,
  4. Визийн төлбөр хийсэн баримт,

Монгол Улсад зорчих виз нь олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд Монгол Улсад 30 хоног байх эрхтэй. Ажиллах, суралцах, бусад зорилгоор Монгол Улсад урт хугацаагаар амьдрах БНСУ-ын иргэд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны зөвшөөрөл, урилгын дагуу орох виз авна. Энэхүү зөвшөөрөл, урилга ЭСЯ-нд ирсэн бол мэдээллийн самбарт нэрсийг нь шинэчлэн гаргаж байна.
Монгол ээж эсвэл аавтай (Монгол Улсын иргэн хэвээр байгаа бол) хүүхэд Монгол Улсад зорчих бол визийн ба үйлчилгээний хураамжаас чөлөөлөгдөнө.

Бүрдүүлэх баримт. Үүнд.

1. Доод тал нь 6 сарын хугацаанд хүчин төгөлдөр гадаад паспорт,
2. Ээж эсвэл аавын паспортын хуулбар болон ургийн бичгийн хувь,
3. Зураг (3х4 хэмжээтэй, 1 ш),
4. Анкет бөглөх,
5. Төлбөр хийсэн баримт
Төлбөрийг KEB /Korea Exchange Bank/ 081-2201-3074 тоот дансаар хүлээн авч байна.

Монгол Улсад зорчих 3 хүртэлх сарын хугацаатай жуулчны виз болон
монгол ээж /аав/-тэй хүүхдийн визийг Сөүл дэх МУ-ын Өргөмжит
Консулын газар дээр олгоно.

Холбогдох утасны дугаар: 070-7733-7166

Web site : www.komex.or.kr