Консулын хэлтэс Санамж
Та БНСУ-д зорчихдоо дараах зүйлийг сайтар нягтлан анхаарна уу. Үүнд:
1. Виз олгогдсоноос хойш БНСУ-д орж гарах хугацаагаа(Issue Date, Expiry Date) визний дардас дээрээс шалгаж тодруулах( гол төлөв 90 хоног байдаг бөгөөд энэ бол 90 хоног бай гэсэн хэрэг биш, энэ хугацаанд орж болно гэсэн хэрэг)

2. Мөн тус улсад орж ирснээс хойш байх хугацаагаа(Period of Sojourn) нягтлан шалгаж тэр хугацаандаа буцаж гарах

3. Мөн визний ямар статусаар (жуулчны, суралцах, ажиллах г.м.) орж ирж байгаагаа мэдэж байхад илүүдэхгүй

4. Нислэг, далайн тээврийн хөлөг онгоцны хоёр талын тийз бичүүлсэн байх

5. Таны зорчих өдөр, реисийн дугаар, буух цагийг угтагч, хүлээн авагч тань мэдсэн, Солонгосын хилийн байцаан нэвтрүүлэх алба зорчигчийн талаар лавлавал тодорхой хариулт өгөхөд бэлэн байх

6. Ихэнх тохиолдолд ирж буй зорилгын талаарх зорчигч, хүлээн авагчийн мэдээлэл хоорондоо зөрдгөөс шалтгаалан хил нэвтрүүлэхээс татгалздагийг сайтар бодолцох

7. Хил нэвтрэх мэдүүлгийн хуудсыг бүрэн бөглөж, байрлах хаяг, утсаа тодорхой бичсэн байх

8. Хувь хүний урилгаар ирж буй аваас урилга, уригчийн батлан даалтын хувь, түүний харилцах байнгын ажиллагаатай утсыг байцаагчид үзүүлэх

9. Эмчилгээний зорилгоор зорчиж буй бол хүлээн авч эмчлэх эмнэлгийн зөвшөөрөл, эмчийн нэр , харилцах утсыг байцаагчид үзүүлэх

10. Өмнөд Солонгосоор дайрч АНУ, Англи, Япон, Австрали, Шинэ Зеландад зорчих тохиолдолд БНСУ-ын ДТГ-ын визгүйгээр хил дээрээс зөвшөөрөл авч 30 хоног хүртэл оршин сууж болох боловч манай олон тооны иргэд энэ сувгийг хууль бусаар ашигласны улмаас хэрэг дээрээ монгол иргэдэд энэ заалт үйлчлэх боломж ихээхэн хязгаарлагдмал болсон

11. Дээрх 5 орноос бусад оронд зорчих замдаа БНСУ-ын хилээр нэвтрэх бол урьдчилж виз авсан байх

12. Өмнө нь тус улсад хууль бусаар оршин сууж байгаад албадан буцаагдсан, мөн тус улсаас зарласан торгуульгүй нээлттэй хугацаанд гараагүй, эргэж орж ирэх эрхээ хязгаарлуулсан, гадаад паспорт, буцах түр үнэмлэх, нэр хаяг, регистрийн дугаараа бусдад ашиглуулсан, хуурамч, хугацаа дууссан, гэмтэл, засвартай бичиг баримтаар зорчсон, өмнө нь хил нэвтрүүлэхээс татгалзсан хүмүүсийг оруулахгүйгүйгээр үл барам өөрийн улсаар дамжуулж гуравдагч орон руу зорчуулахыг хязгаарлаж байгаа

13. Хүүхэд, хүн хулгайлах гэмт хэргээс сэргийлэх зорилгоор өөрийнх нь хүүхэд биш тохиолдолд мөн хилээр оруулах, гаргахаас татгалзаж байгаа

14. Хилийн байцаан нэвтрүүлэх албаны шалгалтын явцад Сөүл дэх гадаадын Элчин сайдын яам, бусад төлөөлөгчийн газрыг хөндлөнгөөс харилцах, нөлөөлөхийг хориглодгийг анхаарах эдгээр болно.