- “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлж байна.
- Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилт нь хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн шинжлэх ухаан, технологи, байгаль орчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, хүнийг оюунжуулж, чадваржуулах замаар Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хангах, өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг мэдлэгт суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх замаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлж, дундаж хөгжилтэй улс болгоход оршино.
- Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх стратеги, хүрэх үр дүнг 2007-2015 онд Мянганы хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, 2016-2021 онд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих хоёр үе шаттай хамтатган авч үзсэн болно.
|