|
|
|
 |
 |
Мэдээ, мэдээлэл |
 |
Монголын тухай |
|
 |
|
|
| |
| НАЙМ. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГОЛ ҮР ДҮН, ТҮҮНИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМ |
| 8.1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын гол үр дүн |
| |
| Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр дараахь томоохон үр дүнд хүрнэ: |
| |
| Эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үе шат (2007-2015 он) |
| |
| 2015 он гэхэд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг бүрэн хэрэгжүүлнэ: |
- эдийн засгийн эрчимтэй, өндөр хурдацтай өсөлтийн үр дүнд ажлын байр олноор бий болж, хүн амын ядуурал 2 дахин буурах;
- хүний хөгжлийн индекс 0.83 болох;
- 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 2000 оныхоос гуравны хоёроор, эхийн эндэгдлийг дөрөвний гурваар бууруулж, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын халдварын тархалтыг тууштай бууруулах;
- бүх салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад мэдэгдэхүйц дэвшил гаргах;
- сургуулийн насны хүүхдийг бага боловсролд бүрэн хамруулж, хүйсийн ялгааг арилгах;
- ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж, сургалтын олон хувилбарт төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх;
- эдийн засаг жилд дундажаар 14-өөс доошгүй хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5 мянгаас доошгүй ам. долларт хүрэх;
- ашигт малтмалын олборлолт мэдэгдэхүйц нэмэгдэх, дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах салбарын эзлэх хувь 4 дахин өсч, өндөр технологи нэвтрэн, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшлэх;
- нүүрснээс газрын тосны болон химийн бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрлэл бий болох, газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний 50-иас доошгүй хувийг өөрийн үйлдвэрлэлээр хангах;
- аялал жуулчлалын салбар хөгжиж, жилд нэг сая жуулчин хүлээн авах;
- оюуны шингэц бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь тавигдаж эхлэх;
- жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн таатай орчин бүрдэх, ажилгүйдэл мэдэгдэхүйц буурах;
- программ хангамжийн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэх боломж бүрдэж, хэрэглээ нэмэгдэх;
- нийслэлийн гэр хорооллын 20-30 мянгаас доошгүй өрх төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож, улсын хэмжээнд жилд дундажаар 10000-аас доошгүй өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах;
- хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж сайжрах;
- биотехнологи, генийн инженерчлэлийн аргыг нэвтрүүлэн малын үүлдэрлэг чанарыг сайжруулж, тарималын ургацыг нэмэгдүүлэх, улаан буудайн жилийн дундаж үйлдвэрлэл 4 дахин, төмс, хүнсний ногооны жилийн дундаж үйлдвэрлэл 1.5 дахин өсөх;
- дэд бүтцийн салбарт томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, хатуу хучилттай авто замын урт 8000 км-т хүрэх, говийн болон зүүн бүсэд төмөр замын сүлжээ барих ажлын 60 хүртэл хувийг гүйцэтгэх, хоёр дахь төмөр зам барих ажлын 70-аас доошгүй хувийг хийнэ. Гол төмөр замыг цахилгаанжуулах ажлыг шийдвэрлэх;
- Монгол Улсын бүх сум байнгын цахилгаантай болж, бүх малчин өрх нар, салхины эрчим хүчээр хангагдах, дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахаас гадна цахилгаан эрчим хүч экспортолж эхлэх;
- бүс нутгуудын хөгжил түргэсч, Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл саарах, бүсийн тулгуур төв зарим хотын хүн амын тоо 50 мянгаас доошгүй болох;
- Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн томоохон орд газруудыг түшиглэн орчин үеийн шийдэл бүхий 10-20 мянган хүнтэй хотууд бий болох;
- гэр бүл бэхжиж, хүн амын тоо өсөх, гэр бүлийн хүчирхийллийг арилгах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- хамран сургалтын бохир жин бага боловсролд 99.1, дунд ангид 97.2, суурь боловсролд 98.3 хувьд тус тус хүрэх;
- олон улсын жишигт нийцсэн болон түүнд ойртсон, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын цогцолбор сургуулийн тоог 10-аас дээш болгох;
- олон улсын стандартад ойртсон хоёроос доошгүй их сургуультай болох;
- өрхийн эмнэлгийн тогтолцоо бүрэн төлөвших;
- сум, аймгийн эмнэлгүүдийн 60 хувь дүүргийн эмнэлгүүд 100 хувь эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдох;
- өвчний түүхийг бүрэн цахим картад шилжүүлэх;
- хөдөөнөөс оношилгоо, эмчилгээнд зорчигчдын тоо 50-аас дээш хувь буурах;
- олон улсын стандартад нийцсэн эмчилгээ-оношилгооны төвийг байгуулан ажиллуулж, гадаад явж эмчилгээ, оношилгооны үйлчилгээ авдаг иргэдийн тоог мэдэгдэхүйц бууруулах;
- эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар 75 хувьд хүрэх;
- Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бүрэн арилгаж, хог хаягдлын цогц менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар орчны бохирдлын эх үүсвэрийг эрс багасгах;
- монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, 2015 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 20-иос доошгүй хувь буюу 30 гаруй сая га-д хүрэх;
- хот суурин газрын хүн амын 70 хувийн, хөдөөгийн хүн амын 60 хувийн ундны усны хэрэгцээг хангах;
- газрын нөөцийн менежментийн боловсронгуй тогтолцоо бүрдэж хэвшсэн байх.
|
| |
| Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үе шат (2016-2021 он) |
| |
| 2021 он гэхэд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг бүрэн хэрэгжүүлнэ: |
- энэ үе шатанд эдийн засаг жилд дунджаар 12-оос доошгүй хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12 мянгаас доошгүй ам. долларт хүрч, оюуны шингэц бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшин хөгжиж, Монгол Улс дэлхийн дундаж орлоготой орнуудын эгнээнд орох;
- Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ үр ашигтай, өрсөлдөх чадвартай болох;
- ашигт малтмалын олборлолтоос эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжих үйл явц эрчимжих;
- улсын хэмжээнд жилд дунджаар 15000-аас доошгүй айл өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах;
- нийт хүн амын дундахь дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийн жин 60-д хүрэх;
- бүх шатны сургуульд хамран сургалт 100 хувьд хүрэх;
- олон улсын стандартад нийцсэн хөтөлбөртэй ерөнхий боловсролын болон их сургуулийн тоо нэмэгдэх;
- судалгаа боловсруулалтын санхүүжилтийн хэмжээг 2015 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2021 он гэхэд 3 хувьд хүргэх, энэ зардлын 1/3-г хувийн хэвшил санхүүжүүлдэг болох;
- орчин үеийн технологи нутагшуулан эзэмшсэн орон болох;
- аялал жуулчлалын салбар хөгжиж, жилд ирэх жуулчдын тоо хүн амын тоотой тэнцэх;
- фермерийн аж ахуй хөгжиж, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг үндсэнд нь дотоодын экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж, хүнсний бүтээгдэхүүний экспорт өсөх;
- нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах;
- Ази тив, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай, орчин үеийн тээвэр холбоо, эрчим хүчний дэд бүтэц бий болох, хатуу хучилттай авто замын урт 11000 км-т хүрэх, хоёр дахь төмөр замыг ашиглалтанд оруулах, баруун, говийн болон зүүн бүсэд төмөр замын сүлжээ бий болох;
- Монгол Улс цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээр найдвартай бүрэн хангаад зогсохгүй, цахилгаан эрчим хүчийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг орон болох;
- бүсийн тулгуур төв хотуудыг хөгжүүлж, хүн ам нь тус бүр 100 мянгаас доошгүй болж, орон нутагтаа тогтвор суурьшилтай аж төрөх таатай орчинг бүрдүүлэх;
- хүн амын дундаж наслалт 72 болох;
- сум, аймгийн эмнэлэгүүдийн хэрэгцээ бүрэн хангагдах;
- хөдөөнөөс оношилгоо, эмчилгээнд хамрагдахаар ирэх зорчигчдын тоо 95 хувиар буурах;
- эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар 95 хувьд хүрэх;
- нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээ оновчтой болж, үр ашиг нь дээшилсэн байх.
|
| |
| 8.1.1. Монгол Улсын Үндэсний болон бүсийн хөтөлбөрүүд |
| 1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд дараахь Үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ: |
- “Ашигт малтмал”;
- “Технологи”;
- “Дэд бүтэц”;
- “Ус”;
- “Хөдөөгийн хөгжил”;
- “Аялал жуулчлал”;
- “Орон сууц”;>
- “Хотууд”;
- “Боловсрол”;
- “Эрүүл мэнд”;
- “Хүнсний аюулгүй байдал”.
|
| |
| 2.Дараахь бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, технологийн парк, цогцолборуудыг байгуулна: |
- Баруун, Зүүн, Төв, Хангайн, Улаанбаатарын бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрүүд;
- Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Багануур дүүргүүдэд үйлвэрлэл,
- технологийн болон бизнесийн инкубатор парк, “Эйрсервис интернэйшнл” парк;
- “Дархан” үйлдвэрлэл, технологийн парк;
- Сүхбаатар хотод “Сэлэнгэ” үйлдвэрлэл, технологийн парк;
- Чойр хотод “Алтанговь” хөгжлийн парк;
- “Дорнод” үйлдвэрлэл, технологийн парк;
- “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн парк;
- ”Хархүрэм (Хархорин)” сургалт, шинжлэх ухаан, технологийн парк;
- “Ховд”, “Улиастай”, “Өндөрхаан” үйлдвэрлэл, технологийн паркийг тус тус байгуулан ажиллуулна.
- Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурын эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулна.
|
|
|
| |
| 8.2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо |
Төрийн үйл ажиллагааг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндэсний тэргүүлэн манлайлах чадамж бий болгох хэмжээнд хүртэл шинэтгэх нь уг бодлого, стратегийг амжилттай хэрэгжүүлэх угтвар нөхцөл болно.
Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төсөлд бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах Засгийн газрын тэргүүлэх чиглэлийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод үндэслэн тодорхойлж байх бөгөөд уг хөтөлбөрийн төслийг холбогдох хуульд заасан журмын дагуу батлуулан, биелэлтийг нь зохион байгуулна.
|
| |
| 8.2.1. Уялдуулан зохицуулах тогтолцоо |
Засгийн газар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегид үндэслэсэн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын үндсэн салбар бүрээр стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөржүүлэх, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүргээ хэрэгжүүлэх замаар уг хэтийн бодлого, стратегийг уялдуулан зохицуулна.
Засгийн газрын бүтцэд Үндэсний хөгжлийн бодлого хариуцсан чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байгуулна. Энэ байгууллага Монгол Улсын болон бүс нутгийн хөгжлийн хэтийн болон чиглүүлэх төлөвлөгөө, өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулах, салбар хооронд уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхийн дээр бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээг хариуцан гүйцэтгэнэ. Түүнчлэн энэхүү бодлогын баримт бичгийг хянан сайжруулж, цаашид урт хугацааны төсөөлөл боловсруулж тухай бүр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй байна.
|
| |
| 8.2.2. Төлөвлөлтийн механизм |
| Засгийн газар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлогод тусган төлөвлөж, хэрэгжүүлж байна. |
| |
| 8.2.4. Тайлагнах, хянах тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх |
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтын жил бүрийн хэрэгжилтийг Засгийн газар дараа жилийн эхний улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд тайлагнана.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавина.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тухай бүр хяналт, шинжилгээ хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэх ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хэрэгжилтийн явцад мониторинг хийх, үр дүнг үнэлэн дүгнэх үе шатууд:
I үе шат: Бодлогын зорилтын эхний шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр);
II үе шат: Бодлогын зорилтын дунд шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр);
III үе шат: Бодлогын зорилтын эцсийн шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр).
Хяналт, шинжилгээ, үнэлгээг төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд холбогдох мэргэжлийн болон судалгааны, түүнчлэн төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр хийх бөгөөд зохих зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Хяналт, шинжилгээ тасралтгүй явагдана.
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт бүрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт байх бөгөөд гол анхаарал хандуулах зарим зорилтын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг салбар тус бүрээр урьдчилан тодорхойлсон байна. |
| |
| 8.2.6. Монгол Улсын хөгжлийн урт хугацаанд учирч болох эрсдэлүүд, тэдгээрийн удирдлага |
| Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний Хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд дор дурдсан эрсдэл тохиолдож болохыг тооцно: |
| |
| Эдийн засгийн хүрээний эрсдэл: |
- дэлхийн зах зээл дэх алт, зэс, нүүрсний үнийн огцом уналт;
- хөрш орнуудын худалдааны хориг, татварын ялгавартай бодлого;
- бүс нутгийг хамарсан банк, санхүүгийн өргөн хүрээтэй хямрал;
- гадаадын хөрөнгө оруулалт саарах, зогсох;
- газрын тосны үнэ огцом өсөх;
- дэлхийн, ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт огцом буурах;
- дотоодын санхүү хямрах, төсвийн эрс өсөх.
|
| |
| Байгаль, цаг уурын өөрчлөлт, гамшигт үзэгдэл: |
- ган, зудын байдал олон жилийн турш тохиолдох;
- цөлжилтөд хэт нэрвэгдэх;
- бусад гамшигт үзэгдэлд нэрвэгдэх.
|
| |
| Хүн амын эрүүл мэндтэй холбоотой эрсдэл: |
- малын халдварт “А” зэрэглэлийн өвчний хүчтэй тархалт;
- шувууны ханиад, тахал зэрэг гоц халдварт өвчний өргөн хүрээтэй тархалт;
- ХДХВ болон ДОХ өвчний хүчтэй тархалт.
|
| |
| Үйлдвэрлэл, бизнесийн хүрээний эрсдэл: |
- эрчим хүчний өргөн хүрээтэй урт хугацааны тасалдал;
- үйлдвэрлэл, техногенийн осол;
- зам, тээвэр, харилцаа холбооны сүлжээ тасрах.
|
| |
| Төрийн удирдлагад учрах эрсдэл: |
- хууль тогтоомжийн хэрэгжилт сул байх;
- төр, засгийн үйл ажиллагаа нааштай үр дүнд хүрэхгүй байх;
- төрийн институцүүдийн нэг нэгийгээ хянах тогтолцоо сул, эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй, хариуцлага хүлээх этгээд байхгүй байх;
- шударга, ил тод сонгууль явуулж чадахгүй байх;
- авлига өргөжин тэлэх;
- нийгмийн хямрал ужиграх зэрэг болно.
|
| |
| Дээр дурдсан эрсдлийн удирдлагын арга механизмыг дунд болон богино хугацааны төлөвлөлтийн хүрээнд байнга боловсронгуй болгож, хэрэгжүүлж байна. |
|
|
|
|
|
|