| д |
БНСУ-ын
их сургуулиуд |
Ерөнхий мэдээлэл |
Тэтгэлэгт хамрагдах боломж |
Тайлбар |
Холбоо барих |
| 1. |
Пусаны Улсын их сургууль |
1946 онд байгуулагдсан, 3 000 орчим оюутантай. Японы Фукуокагийн боловсролын их сургууль, Шиманэгийн их сургууль, БНХАУ-ын Ханзоу-гийн их сургууль, АНУ-ын Илланоис Улсын их сургуультай хамтын ажиллагаатай |
Багш, профессоруудын саналаар хамгийн сайн суралцаж буй оюутнуудын 30% нь сургалтын төлбөрөөс чөлөөлөгддөг. |
|
plan2@bnue.ac.kr
http://www.bnue.ac.kr/eng
tel: 82-51-500-7114 |
| 2. |
Чоннамийн Улсын их сургууль |
1952 онд байгуулагдсан,
28662 оюутантай багш оюутны харьцаа 1:23,
Япон Улсад 29 сургууль, Хятадад 27 сургууль,
АНУ-д 18 сургууль, Вьетнамд 12 сургууль, бусад улс орнуудад 41 сургуультай солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөртэй |
Тус сургууль нь жил бүр дунджаар нийт 26.3 тэрбум воныг тэтгэлэгт төсөвлөдөг, өөрийн оюутнуудын 45.4%-ийг ямар нэгэн хэмжээгээр тэтгэлэгт хамруулдаг |
Солонгос хэлний курстэй |
cnupr@jnu.ac.kr
http://web.chonam.ac.kr/en
tel: 82-62-530-1265 |
| 3. |
Чунчоны Улсын Боловсролын их сургууль |
1939 онд байгуулагдсан,
2564 оюутантай, багш оюутны харьцаа 1:50 |
Оюутны чадвар, санхүүгийн чадамжаас шалтгаалан олгох 24 төрлийн тэтгэлэг байдаг. |
Ерөнхий боловсролтой холбоотой асуудал, боловсролын системийн менежмент |
cnue-admin@cnue.ac.kr
http://sukwoo2.cnue.ac.kr/eng
tel: 82-33-260-6000 |
| 4. |
Чунбукийн улсын их сургууль |
1951 онд байгуулагдсан,
19400 оюутантай, багш оюутны харьцаа 1:25 |
Чунбукийн улсын их сургуулийн хөгжлийн сангаас жил бүр хоёр оюутанд 12 000 ам долларын тэтгэлэг олгодог |
|
http://www.chungbuk.ac.kr/eng
tel: 82-43-261-2114 |
| 5. |
Гёнгсан Улсын их сургууль |
1948 онд байгуулагдсан, багш оюутны харьцаа 1:36, Гадаадын 62 их дээд сургуультай 92 солилцооны оюутны хөтөлбөртэй |
Тус сургуулийн оюутнуудад Гёнгсан Улсын их сургуулийн тэтгэлэг, тус сургуулийн сангийн тэтгэлэг, Өмнөд солонгосын Засгийн газрын тэтгэлэг гэсэн 3 төрлийн тэтгэлэгт хамтрагдан суралцдаг |
Солонгос хэлний сургалттай |
belle@gnu.ac.kr
http://nongae.gnu.kr/~gyomu
/kookje_eng
tel: 82-55-751-6229 |
| 6. |
Ханбат Улсын их сургууль |
1927 онд байгуулагдсан, 9 471 оюутантай, 165 гадаадын оюутантай. Гадаадын 9 оронд 35 их дээд сургуультай харилцаатай |
Хамтын ажиллагааны хөтөлбөртэй их дээд сургуулиудаас 100% тэтгэлэг олгодог, гадаадын оюутнуудын хувьд голч дүн нь 3.5-аас дээш бол 100%, 3.00 аас дээш бол 50%-ийн тэтгэлэг олгоно |
Мэдээллийн технологийн чиглэлээр сайн |
plan2@bnue.ac.kr
http://www.hanbat.ac.kr/english
tel: 82-42-825-5395 |
| 7. |
Жинжүгийн Улсын их сургууль |
1910 онд байгуулагдсан, 6 332 оюутантай, оюутан багшийн харьцаа 1:37, Гадаадын улс орнуудын нийт 14 их сургуультай хамтын ажиллагаатай, солилцооны хөтөлбөртэй |
Тус сургууль нь улсын сургууль учир бусад их дээд сургуулиудтай харьцуулахад харьцангуй хямд, Мөн оюутнууд зөвхөн сонгосон хичээлдээ суудаг тул авч буй кредитээрээ төлбөрөө төлөх боломжтой, тухайн нөхцөл байдлыг харгалзан тэтгэлэг олгох боломжтой |
Авто-ын инженер, автомашины дизайн чиглэлээр сайн. |
http://www.jinju.ac.kr/new/eng
tel: 82-55-751-3114 |
| 8. |
Кангвоны Улсын их сургууль |
1947 онд байгуулагдсан, 25 605 оюутантай, оюутан багшийн харьцаа 1:10, БНХАУ-д 17, АНУ-ын 5, Монгол Улсын 3, бусад улс орнуудын 29 сургуультай хамтын ажиллагаатай |
Гадаадын оюутнууд бараг 100% ямар нэг хэмжээгээр тэтгэлэгт хамрагддаг, BEST-KNU тэтгэлэг нь чадварлаг гадаадын оюутнуудад олгодог тэтгэлэг бөгөөд сургалтын төлбөр, байр, амьжиргаа, эрүүл мэндийн даатгалыг бүрэн хамрагдана, гэхдээ англи хэлний TOEFL, IELTS, GRE-ийн оноотой байх нь чухал шалгууруудын нэг болдог, ACES-KNU нь хамтын ажиллагааны хөтөлбөртэй их дээд сургуулиудаас магистр болон докторын зэрэгт сургадаг тэтгэлэг |
Хөдөө аж ахуй, амьд байгалийн судалгаа. Биоинженер, мэдээллийн технологийн чиглэлээр сайн |
intn@kangwon.ac.kr
http://www.kangwon.ac.kr/english
82-33-250-7192 |
| 9. |
Конгжү Улсын их сургууль |
1948 онд байгуулагдсан, 21 834 оюутантай, оюутан багшийн харьцаа 1:41, гадаад оюутнуудын харьцаа 1:53, гадаадын 17 орны, 59 их дээд сургууль, 4 судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагаатай |
Баклаврын сургалтад Зүүн хойд азийн орны оюутнуудад 30%-ийн хөнгөлөлттэй, Баклавраас дээш сургалтад гадаадын оюутнууд 30-100%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой, Вүнжин тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр 10 магист, докторын оюутанд 100%-ийн тэтгэлэг, 2 талын онгоцны тийз, сард 300 ам долларын стипенд олгодог |
Солонгос хэлний сургалттай, |
bon303@kongju.ac.kr
http://english.kongju.ac.kr
82-41-850-8056 |
| 10. |
Кунсаны Улсын их сургууль |
1979 онд байгуулагдсан, 8 102 оюутантай, багш оюутны харьцаа 1:23, дэлхийн 10 оронд 36 их дээд сургуультай хамтын ажиллагаатай, 191 гадаад оюутантай |
Гадаадын оюутнуудыг сургалтын төлбөрийн 1/3, 2/3-аар хөнгөлдөг |
Солонгос хэлний сургалттай, авто-ын инженер, механикийн инженер, барилга зэрэг төрөл бүрийн нарийн мэргэжлийн чиглэлээр сайн |
inter@kunsan.ac.kr
http://w3.kunsan.ac.kr/
~inter/korean.htm
82-63-469-4133 |
| 11. |
Кёнбукийн Улсын их сургууль |
1946 онд байгуулагдсан, 32 019 оюутантай, багш оюутны харьцаа 1:29, Гадаад оюутны хувь 3.7%, Хятад улстай 754, Пакистан 29, Вьетнам 29, бусад улс орнуудтай 168 солилцооны хөтөлбөртэй |
Баклаврын сургалтад сургалтын амжилтаас шалтгаалан Гадаад оюутнуудын 30% нь сургалтын төлбөрөөс 20%-ийн хөнгөлөлт эдэлдэг, 7% нь 80%-ийн хөнгөлөлт эдэлдэг. Магистр, докторын сургалтад багш, профессоруудын санал болгосоноор бүрэн тэтгэлэгт хамрагдан, стипенд авах бололцоотой |
|
knuglobal@knu.ac.kr
http://www.knu.ac.kr/eng
82-53-950-6091 |
| 12. |
Мокпогийн улсын их сургууль |
1946 онд байгуулагдсан, 8 685 оюутантай, багш, оюутны харьцаа 1:24, гадаад оюутны хувь 1%, Хятад, Япон, Вьетнам, бусад орнуудаас 80 гаруй оюутан суралцдаг |
Гадаадын оюутнуудад эхний жил 70%-ийн хөнгөлөлт үзүүлнэ, дараагийн жилээс 38% болон түүнээс дээш хувийн тэтгэлэг үзүүлнэ. |
Далайн судлал чиглэлээр сайн |
iieemnu@mokpo.ac.kr
http://mokpo.ac.kr
82-61-450-2950 |
| 13. |
Пүкёнг-ны их сургууль |
1996 онд байгуулагдсан, 19 136 оюутантай, багш оюутны харьцаа 1:27 |
Гадаад оюутнуудад зориулсан Пүкёнгийн тэтгэлэгт хөтөлбөртэй, тус хөтөлбөрийн дагуу бүрэн тэтгэлэг авах бололцоотой бөгөөд нэг жилийн дараа солонгос хэлний төвшнөөс хамаарч үргэлжлүүлэн тэтгэлэг олгох эсэхийг шийдвэрлэдэг |
Байгаль орчин, далайн шинжлэх ухаан. Байгаль судлал, ашигт малтмал, уурхайн хайгуул, сансрын мэдээлэл, далай г.м |
subkj@pknu.ac.kr
http://www.pknu.ac.kr
82-51-629-5066 |
| 14. |
Чежү-гийн улсын их сургууль |
1952 онд байгуулагдсан, 12 137 оюутантай, Хятад, Тайван, Монгол, ОХУ, болон бусад улс орнуудтай хамтын ажиллагаатай |
Голч дүн 2.7-оос дээш бол гадаадын баклаврын ангийн оюутнуудыг хагас буюу бүрэн тэтгэлэг олгодог. Өдрийн ангийн оюутнуудад ажил эрхлэх боломж олгох ба сургуулийн лаборатор болон оффисын ажлын байраар хангадаг |
Зочид буудлын менежер, аялал жуулчлалын маркетинг, эдийн засаг г.м |
intl@cheju.ac.kr
http://www.cheju.ac.kr:8080/ eng/main_new.jsp
http://intl.cheju.ac.kr/eng
82-64-754-2197 |
| 15. |
Чонгжүгийн үндэсний боловсролын их сургууль |
1941 онд байгуулагдсан, 2 260 оюутантай |
Оюутнуудын 75% нь ямар нэг хэмжээгээр хөнгөлөлт эдэлдэг, оюутнуудын 30% нь багшийн санал болгосноор 100%-ийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгддөг |
|
cnue1941@cje.ac.kr
http://english.cje.ac.kr
82-43-299-8080 |
| 16. |
Чонгбукийн Улсын их сургууль |
1951 онд байгуулагдсан, 21 025 оюутантай, дэлхийн 25 орны 90 гаруй их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай, жил бүр 200 орчим гадаад оюутан хүлээн авдаг |
Эхний семестрт гадаад оюутнууд сургалтын төлбөрөөс 70-80% чөлөөлөгдөх боломжтой, 2-р семестрээс 30-100% чөлөөлөгдөх бололцоотой. |
2007 оны Тайм сэтгүүлд дэлхийн 500 шилдэг сургуулийн жагсаалтанд орж байсан, Азийн шилдэг сургуулийн 43-т орж байсан, автомашин, хагас дамжуулагч физик, технологи, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи г.м |
ioffice@chonbuk.ac.kr
http://en.chonbuk.ac.kr
82-63-270-2098 |
| 17. |
Сөүлийн Улсын их сургууль |
1946 онд байгуулагдсан, 26 605 оюутантай, гадаад улс орнуудтай хамтын ажиллагааны 531 санамж бичиг байгуулсан, солилцооны 106 оюутантай |
Гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөртэй |
|
snuoia@snu.ac.kr
http://www.useoul.edu
82-2-880-4447 |
| 18. |
Cөүлийн технологийн улсын их сургууль |
1910 онд байгуулагдсан, 14 434 оюутантай. |
Гадаадын оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэгийн хөтөлбөртэй |
|
http://www.snut.ac.kr
82-2-970-6114 |
| 19. |
Сөүл хотын их сургууль |
1918 онд байгуулагдсан, 14 780 оюутантай, Монгол, Хятад, Япон зэрэг улсаас оюутан сургадаг |
Гадаадын оюутнуудад зориулсан 3 төрлийн тэтгэлэг байдаг, монгол оюутнуудад зориулсан тусгай хөнгөлөлтийн хөтөлбөртэй. |
|
iice@uos.ac.kr
http://english.uos.ac.kr
82-2-2210-5058 |
| 20. |
Чүгэ-гийн урлагийн их сургууль |
1973 онд байгуулагдсан, 1 429 оюутантай |
Оюутнуудын хувийн үзэл санаа, санхүүгийн боломж зэргээс шалтгаалан тэтгэлэг өгөх тохиолдол байдаг. 18-аас дээш кредиттай, дундаж оноо 3.0 өндөр оюутнуудад 10-100%-ийн нэг семестрийн төлбөрөөс чөлөөлдөг |
Төрөл бүрийн хөгжмийн зохиолч, класик болон орчин үеийн хөгжим, мөн уламжлалт солонгосын хөгжим |
anyjeong@chugye.ac.kr
http://www.chugye.ac.kr/eng_site
/index_nui.html
82-2-362-4513 |
| 21. |
Почонча их сургуулийн анагаахын колледж |
1997 онд байгуулагдсан, 839 оюутантай |
Өмнөд солонгост эрүүл мэндийн чиглэлээр хамгийн их хэмжээний тэтгэлэг олгодог сургууль, сүүлийн 10 жилд 45 тэрбум воныг тэтгэлэгт зарцуулсан, Эм зүй, амьд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр тэтгэлэг олгодог |
Нөхөн үржихгүйн чиглэлээр олон улсын 6 шагнал хүртэж байсан, Эм зүй, амьд байгалийн шинжлэх ухаан, биотехнологи, алтернатив эм зүй, эрүүл мэндийн сургуультай |
heaven@cha.ac.kr
http://www.cha.ac.kr
82-31-725-8233 |
| 22. |
Тэгүгийн урлагийн их сургууль |
1992 онд байгуулагдсан |
Гадаадын оюутныг сургалтын төлбөрийн 50%-аас чөлөөлдөг |
|
http://www.tau.ac.kr
82-54-973-5311 |
| 23. |
Данкүкийн их сургууль |
1947 онд байгуулагдсан, 23 331 оюутантай |
Гадаадын оюутнуудад зориулсан хоёр төрлийн тэтгэлэгт хөтөлбөртэй, 30-70%-ийн хөнгөлөлт үзүүлдэг |
Тус сургууль их том сургууль бөгөөд шүдний эмнэлэгийн чиглэлээр нэр хүндтэй |
falcon33@dankook.ac.kr
http://www.dankook.ac.kr/html/english
82-2-709-2114 |
| 24. |
Дон-А их сургууль |
1946 онд байгуулагдсан, 22 896 оюутантай |
Голч дүн 2.0 дээш бол семестр бүрт 50%-ийн хөнгөлөлт үзүүлдэг |
Биеийн тамир, атлетикийн чиглэлийнх, биеийн тамирын боловсролыг шинжлэх ухаан онолын түвшинд судалдаг |
jonghlee@dau.ac.kr
http://english.donga.ac.kr
82-51-200-6442 |
| 25. |
Донгдук эмэгтэйчүүдийн их сургууль |
1950 онд байгуулагдсан, 7 060 оюутантай |
Өөрийн тэтгэлэгт хөтөлбөртэй, элсэлтийн шалгалтанд өндөр оноо авсан оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлдөг, нийт оюутнуудын 30% нь тэтгэлэгээр суралцдаг |
Загвар зохион бүтээгч, fashion design чиглэлийн сургууль |
hali@dongduk.ac.kr
http://www.dongduk.ac.kr/eng
82-2-940-4000 |
| 26. |
Донгсо Их сургууль |
1991 онд байгуулагдсан, 10 321 оюутантай, гадаад улс орнуудын 68 их дээд сургууль, 2 судалгааны институттай хамтын ажиллагаатай |
Бүрэн болон хагас тэтгэлэг байдаг. Нийт 5 төрлийн тэтгэлэгтэй, сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг хариуцах А зэрэглэлийн тэтгэлэгээс зөвхөн байраар хангах хүртэл 5 төрөл |
Мэдээллийн технологийн инженер, дижитал технологи болон програм хангамж, интернэт үйлчилгээ, тоглоом, мултимедиа чиглэлээр сайн |
international@dongseo.ac.kr
http://www.dongseo.ac.kr
/index_eng.html
82-51-320-2092 |
| 27. |
Ихва эмэгтэйчүүдийн их сургууль |
1886 онд байгуулагдсан, 24 140 оюутантай, 54 орны 637 их дээд сургуультай түншийн харилцаатай, 21 орны 295 гадаад оюутан солилцооны шугамаар суралцдаг |
Хоёр төрлийн тэтгэлэгт хөтөлбөртэй, гадаадын оюутны тэтгэлэг болон Ихва глобал түншлэлийн хөтөлбөртэй бүрэн болон хэсэгчилсэн тэтгэлэг олгодог |
|
oga@ehwa.ac.kr
http://oga.ehwa.ac.kr
82-2-3277-3158 |
| 28. |
Эм зүй, шинжлэх ухааны гачон их сургууль |
1997 онд байгуулагдсан, 2 285 оюутантай |
Шинэ оюутнуудад сургалтын төлбөрөөс чөлөөлнө |
|
icc@gachon.ac.kr
http://eng.gachon.ac.kr
82-32-437-9231 |
| 29. |
Халла их сургууль |
1995 онд байгуулагдсан, 2 848 оюутантай, Хятад, Монголтой хамтын ажиллагаатай |
2007 оны байдлаар оюутнуудын 48,3% нь ямар нэг байдлаар тэтгэлэгт хамрагдсан, Өмнөд Солонгосын 200 их дээд сургуулийн дунд явуулсан судалгаагаар тэтгэлэгт хөтөлбөрөөр эхний 10т ордог |
Эрүүл мэндийн технологийн инженерийн тэнхимтэй, ялангуя нөхөн үржихүйн тоног төхөөрөмж, үүрэн /mobile/ тоног төхөөрөмж |
kmcho@hit.halla.ac.kr
http://www.halla.ac.kr
82-33-760-1114 |
| 30. |
Ханкук Олон улс судлалын их сургууль |
1954 онд байгуулагдсан, 18 591 оюутантай, гадаадын 195 их дээд сургуультай эгч дүүсийн харилцаатай, семестр бүрт 400 оюутан солилцооны шугамаар ирдэг |
Гадаад оюутнуудад тэтгэлэг үзүүлдэг /800 000 вон/ Гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог үзүүлэлтээр эхний 40д ордог |
|
admis@hufs.ac.kr
http://hufs.ac.kr
82-2-2173-2075 |
| 31. |
Хансо их сургууль |
1992 онд байгуулагдсан, 7 542 оюутантай |
Гадаад оюутнуудад тус сургууль 2 төрлийн тэтгэлэгт хөтөлбөртэйгээс гадна Олон Улсын улаан загалмайн тэтгэлэгээр тус сургуульд суралцах бололцоотой |
Нисэхийн сургалттай, мөн уран зургийн /дүрслэх урлаг/ сургуультай |
sdh0527@hanseo.ac.kr
http://www.hanseo.ac.kr/eng
82-41-660-1706 |
| 32. |
Ханян их сургууль |
1939 онд байгуулагдсан, 35 706 оюутантай |
Гадаадын оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэг, оюутны байраар үнэгүй хангадаг, сарын 180 000 воны тэтгэлэг өгдөг, гэхдээ TOEFL-ийн оноо 550-аас дээш байх |
|
moosoyoo77@hanyang.ac.kr
http://www.hanyang.ac.kr/english
82-2-2220-0045 |
| 33. |
Инха их сургууль |
1954 онд байгуулагдсан, 20 603 оюутантай, 935 гадаад оюутантай, дэлхийн 110 их сургуультай хамтын ажиллагаатай |
Хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөртэй, баклаврын сургалтын хувьд тэтгэлэг дотоодын оюутнуудтай адил шалгууртай, магистр, докторын сургалтын хувьд голч дүн, солонгос, англи хэлний мэдлэгээс хамаарч тэтгэлэг олгодог |
|
orir@inha.ac.kr
http://eng.inha.ac.kr
82-32-860-7031 |
| 34. |
Инжэ их сургууль |
1979 онд байгуулагдсан, 15 859 оюутантай, Хятад, Япон, Монгол, АНУ зэрэг орнуудтай хамтын ажиллагаатай |
100 орчим төрлийн тэтгэлэгт хөтөлбөр байдаг, тус сургуулийн оюутнуудын 36% ямар нэгэн байдлаар тэтгэлэгт хамрагддаг |
|
kjhpg@inje.ac.kr
http://www.inje.ac.kr
82-54-334-7111 |
| 35. |
Солонгосын олон улсын их сургууль |
1977 онд байгуулагдсан, 5 077 оюутантай, гадаад оюутнуудын талаас илүү хувийг монгол оюутан эзэлдэг |
Гадаадын бүх оюутнуудыг сургалтын төлбөрөөс 35% хөнгөлж, оюутны байраар хангадаг, голч оноо 2.0 авсан тохиолдолд үргэлжлүүлэн тэтгэлэг авах бололцоотой |
|
bbbchj@empal.com
http://www.iuk.ac.kr
82-55-751-8120 |
| 36. |
Конкук их сургууль |
1946 онд байгуулагдсан, 18 175 оюутантай, 33 орны 170 их сургуультай хамтын ажиллагаатай |
6 төрлийн тэтгэлэгт хөтөлбөртэй |
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, малын эм, нисэхийн инженер болон байгалийн шинжлэх ухааны салбараар сайн |
abroad@konkuk.ac.kr
http://www.konkuk.ac.kr:8001/eng/
http://abroad.konkuk.ac.kr
82-2-2049-6213 |
| 37. |
Конян их сургууль |
1991 онд байгуулагдсан, 8 614 оюутантай, |
31 оюутан тус сургуулийн тэтгэлэгээр, 106 оюутан бусад гадны тэтгэлээр суралцдаг |
|
nagnehoon@konyang.ac.kr
http://konyang.ac.kr/english
82-41-730-5114 |
| 38. |
Кукмин их сургууль |
1946 онд байгуулагдсан, 23 061 оюутантай |
Гадаад оюутнуудын сургалтын төлбөрөөс 50% хөнгөлдөг, солилцооны тэтгэлэгээр семестрт 800 000 воны тэтгэлэг авдаг, цалинтай судлаачын туслах хийх бололцоотой, гадаадын оюутнуудад тэтгэлэг олох бололцоо нээлттэй |
2007 оны шилдэг их сургуулийн шагнал хүртсэн |
intl@kookmin.ac.kr
http://english.kookmin.ac.kr
82-2-910-4114 |
| 39. |
Кореа их сургууль |
1905 онд байгуулагдсан, 50 069 оюутантай, 58 орны 521 их дээд сургуультай хамтын ажиллагаатай |
Хоёр төрлийн тэтгэлэгт хөтөлбөртэй, А – сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө, сарын 500 000 воны стипендтэй, В – сургалтын төлбөрийн 50%-ийг чөлөөлнө |
БНСУ-ын хуулийн хамгийн сайн сургууль |
seankwlee@korea.ac.kr
http://www.korea.edu
82-2-3290-1257 |
| 40. |
Поханы Шинжлэх ухаан технологийн их сургууль |
1986 онд байгуулагдсан, 2 942 оюутантай, 70 гаруй их дээд сургуультай солилцооны хөтөлбөртэй, Поско гангийн үйлдвэр үүсгэн байгуулсан |
POSTECH Graduate school scholarships, POSTECH new international student scholarship, POSTECH-POSCO Asia fellowship хөтөлбөрүүдэд хамтрагдах бололцоотой |
2007 оны Таймс сэтгүүлд тоног төхөөрөмжийн хувьд дэлхийд 11т ордог хэмээсэн байдаг, нэг оюутанд ноогдох хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНСУ-д тэргүүлдэг, магистр, докторын сургалтын 50% нь англи хэлээр |
iao@postech.ac.kr
http://www.postech.ac.kr
82-54-279-3681 |
| 41. |
Сүн Чон Ян их сургууль |
1978 онд байгуулагдсан, 11 931 оюутантай |
Гадаад оюутны тэтгэлэгт хамрагдах боломж өндөр, сургалтын төлбөрөөс гадна, онгоцны тийз /800 ам доллар/, оюутны байр, долоо хоногийн 160 ам долларын стипенд авах бололцоо бий |
Эрүүл мэндийн шинжлэх ухаан, оношилгооны шинжлэх ухаан, био-эмнэлэгийн лаборатор, биотехнологи, эрүүл мэндийн мэдээллийн технологи г.м |
ipsi@sch.ac.kr
http://www-english.sch.ac.kr
82-41-530-1114 |