|
|
|
 |
 |
Мэдээ, мэдээлэл |
 |
Боловсрол, оюутан |
 |
БНСУ дахь Монгол оюутнууд |
|
 |
|
| БНСУ-д албан ёсны тоогоор нийт 1717 Монгол оюутан суралцаж байна. СМОХ буюу Солонгос дахь Монгол оюутны холбоо нь гадаадад буюу Монгол оюутны холбооноос томоохонд ордог холбоо юм. |
|
|
|
|
| БНСУлсад суралцагч Монгол Оюутны Холбоо (СМОХ) |
| |
| |
 |
| |
| Монгол Улс БНСУ-тай 1990 онд Дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсад монгол оюутнууд суралцаж эхэлсэн бөгөөд 1995 оноос оюутан С.Зоригт анхны холбоог санаачилж, улмаар 2003 онд оюутан Д.Сэрдарам идэвхжүүлэн Анхдугаар Чуулганыг хуралдуулан, МУ-ын Хууль-Зүйн Яамнаас СМОХ ТББайгууллагын гэрчилгээг БНСУлс дахь МУ-ын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр авч үйл ажиллагаа жигдэрсэн. СМОХ нь жил бүрийн 11 сард Оюутны Чуулган хуралдуулж өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнэж шинээр Удирдах Зөвлөл (УЗ), Хяналтын Зөвлөлийг (ХЗ) сонгодог бөгөөд эдүгээ тав дахь шинээр сонгогдсон УЗ, ХЗ үйл ажиллагаагаа 2007 оны 11 сараас явуулж байна.
СМОХ-ын үндсэн зорилго нь:
- БНСУ-д суралцагч Монгол оюутнуудын сурч амьдрах, улс эх орныхоо хөгжил дэвшилд биечлэн оролцоход нь дэмжлэг үзүүлэх
- Оюутнуудын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдмэл байлгаж олон талын мэдээллээр хангах
- Улс эх орноо бүс нутгийн хүрээнд сурталчилан таниулах
- БНСУ-д ажиллаж, амьдарч буй эх орон нэгтнүүддээ дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Монгол улс, БНСУ-ын найрамдалт харилцаа болон Зүүн Хойд Азийн улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулах явдал юм. |
|
|
|
|